“A” – Ангиллын Жолооны Үнэмлэх

Mотоцикл – шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна.

*Мопед болон моторт дугуйг МУ-ын ЗХД-ээр механикжсан тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй учраас энэ ангилалд ордоггүй.

Энэ ангиллын эрхийг авахын тулд:

  • 18 насанд хүрсэн байх
  • Жолоочийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх (цусны бүлэг тогтоолгох)
  • Иргэний үнэмлэх
  • цээж зураг 4 хувь (сүүлийн 3 сарын дотор авахуулсан)
  • Мотоциклын жолооч бэлтгэх 14 хоногийн сургалтанд бүрэн хамрагдан, улмаар ЗЦА-ны мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон автодромын жолоодлогоор, хэрвээ та жолоочийн өөр ангиллын эрхийн үнэмлэхтэй бол зөвхөн автодромын жолоодлогоор шалгалт өгч тэнцвэл “А”-ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авна.

Та “А” ангиллын жолооны үнэмлэхтэй болох хүсэлтэй байвал манай сургуулийн 11-310511 дугаарын утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэ үү. Бид “А” ангилалдаа жил бүрийн 4-10 дугаар саруудын хооронд элсэлт авч байна.

Салбаруудын мэдээлэл авах