Sunday, Apr 30th

Last update08:08:03 AM GMT

Тэсла X Загвараа Гаргалаа

E-mail Print PDF

Tesla X | BilguunTulga

Хүндэрсэн, дээд нугастай хаалга нь шинэ Tesla Model X-н хамгийн гайхалтай хэсэг юм.

Tesla компанийг үүсгэн байгуулагч, Elon Musk, Фремонт хотын төв байранд Mягмар гаригийн шөнө загвар X-ээ гаргалаа. Хэрэглэгчид дээрээс урьдчилан захиaлан байж хүлээсний эцэст энэхүү SUV машиныг бусад SUV-үүдээс хэд дахин аюулгүй байх болно хэмээж байна.

Tesla X загвар нь 2 төрлөөр зарагдах бөгөөд нэг нь P90D мотортой, $132,000; харин нөгөөх нь P90D болон Ludicrous нэмэгдэн $142,000 гэсэн үнийн сонголттой ирэх аж.

Түүний ихэр цахилгаан моторын хурд нь 3.8 секундэд 0-ooc 60 миль цаг, харин дээд хурд нь 155 миль цаг хурдтай байх юм. Нэг цэнэгээ авахад 257 миль явдаг.

Шонхор хаалга, үл үзэгдэх жолооч

Та жолооны ард гарахын өмнө та хаалгаa нээх хэрэгтэй болно. Тесла арын хаалгаа "шонхор хаалга” гэж дууддаг. Тэд хойд зорчигчид орж гарахад илүү хялбар боломжийг олгосон байна. Шонхор хаалга Mercedes-Benz SLS машины хаалга мэт нээгддэггүй. Харин тэдгээр нь хэт авианы мэдрэгч ашиглан саад тотгорыг илрүүлж автоматаар хөдөлгөөнөө тохируулан онгойдог.

Урд хаалга нь ард тал шигээ гайхалтай боловч арай өөр хэлбэрээр ажилладаг. Жолооч нь машин руугаа алхахад холоос хөдөлгөөнийг нь таньж ойртон ирэхэд нь өөрөө ухаалгаар онгойдог байна. Жолооч машинд суусны дараа хаалга маань өөрөө хаагддаг ба Musk үүнийгээ “үл үзэгдэгч жолооч” хэмээн нэрлэдэг байна.

Tesla X | BilguunTulga

Панорамик шил

Урд талд сууж буй жолооч болон зорчигчид урд талд харагдах зам, тэнгэр болон бусад бүхий л зүйлийг харахыг хүснэ. Tesla Х загвар нь үүн дээр анхаарч “Панорамик Шил”-г загвар X-д оруулжээ. Энэ шил нь урд талын бүхээгнээс авхуулаад ард талын бүхээг хүртэлх бүх зүйл үзэгдэх аж.

Үүнээс гадна, жолооч нь том хэмжээний 17" инчийн мэдрэгчтэй дэлгэц дээр бүхий л зүйлийг хийх ба энэ нь яг л таньд ирээдүйд очсон юм шиг мэдрэмж төрүүлэх болно.

Хамгийн найдвартай SUV

Tesla-н эрдэмтэд уг загварыг төмөр шонгийн өөдөөс хурдлуулан мөргүүлэхэд машин эвдрэх биш харин шон эвдэрч байсан гэж бахархалтайгаар танилцуулж байв.

Жишээ нь, машины доор байрлах зай нь баллистик хөнгөн цагаан давхаргаар хамгаалагдсан байдаг. Харин ган хашлага нь хөнгөн цагаан давхаргыг хамгаалж ослын үед суугчдыг аюулгүй байлгах юм.

Tesla X | BilguunTulga

Elon Musk сэтгүүлчдэд “Бид дэндүү ярвигтай машиныг бүтээгээгүй. Харин ч өөрсдийн мөрөөдөл болон зорилгоо шингээн копанийнхаа 3 дахь моделийг гаргасан.” гэж хэлжээ. Энэхүү загвар нь Model S-ээсээ өндөр, бас хэний ч төсөөлөөргүй зүйлүүдийг хийж чаддаг болсноороо олны анхаарлыг татаж байна.


blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.