Wednesday, Mar 22nd

Last update08:08:03 AM GMT

Жолооны Үнэмлэх Яаж Авах вэ?

E-mail Print PDF

жолооны үнэмлэх | Соёлтой Жолооч

Хэрэв та Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох хүсэлтэй байгаа бол таньд жолооны үнэмлэх заавал байх ёстой. Жолооны үнэмлэх нь дотроо А, B, C, D, E, M гэсэн ангиллуудтай бөгөөд хамгийн түгээмэл ангилал бол Б ангилал юм. Б ангилал нь жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин барихыг зөвшөөрдөг. Мөн та Б ангилалд машин барихын тулд 18 нас хүрсэн байх ёстой бөгөөд хамгийн чухал нь жолоочийн эрүүл мэндийн үзлэгт тэнцэж хараагаа шалгуулсан байх хэрэгтэй.

Тээврийн хэрэгслийн Б ангилалд жолооч болохын тулд та үндсэн 2 сарын сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, ЗЦГ-ын мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон автодромын жолоодлогоор өгч тэнцсэн байх ёстой. Дромын шалгалтандаа тэнцсэн сонсогч хот суурингийн доторх жолодлогын шалгалтыг өгдөг. Хэрэв та хотын жолоондоо тэнцсэн тохиолдолд Б ангиллын жолооны үнэмлэхээ авдаг.

Хэрэв та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах бол дараах материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригийн 08:00 - 17:00 цагийн хооронд үйлчлүүлж болно. Танд дараах зүйлс хэрэг болно:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /иргэний үнэмлэх орлох бичиг баримт, гадаад паспорт, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэр, Цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Цээж зураг 1% /4х6см/
  • Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:
  • Хүлээн авагч байгууллага – ЗЦГазар
  • Хүлээн авагч банк – Төв төрийн сан
  • Данс: 900012408
  • Тушаах мөнгөн дүн
  • Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэх

Та болон таны дотны найз нөхөд хамаатан садан Б ангилалд жолооч болох хүсэлтэй байгаа бол манай Билгүүн Тулга Авто Сургуулийг зорино уу. Бид таны чадварлаг жолооч болгоход бэлэн байна.

 


blog comments powered by Disqus

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.