Бямба, Нямын Сургалт

Print
Билгүүн Тулга авто сургууль ажил ихтэй хүмүүст зориулж Бямба, Ням гаригт хичээллэдэг ангийг 2012 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хичээллүүлж байна.

Бямба, Нямын анги нь манай төв салбар дээр сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагаас эхлэн хичээллэж байгаа.

Түгээмэл Асуулт

-Жолоогоо дуусгачаад шууд дүрмийн хичээл ордог гэсэн үг үү? Мөн Бямба Ням гаригаар хичээллэх бол хэр удаж байж төгсөх вэ?

-Манай Бямба Ням гаригийн сургалт: дүрмийн хичээл 11:00-13:00 цаг, жолооны хичээл 16:00-19:00 цаг гэж ордог, та энэ хуваариас сонгон суралцаж болно. Өөрөөр хэлвэл та дүрмийн хичээлдээ суусны дараа жолоондоо гарна гэсэн үг. Бямба Нямын сургалт 2 сарын хугацаатай үргэжлэх ба шалгалт дуусаад жолооны үнэмлэхийг Замын Цагдаагийн Газарт шууд бичүүлж өгдөг. Жолооны үнэмлэх бичилтэд өгснөөс хойш ажлын 7-10 хоногийн дараа гардаг журамтай.

Та дэлгэрэнгүй мэдээг манай Төв Салбарын 11-310511 дугаарын утсаар 09:00-18:00 цагийн хооронд лавлаж асууна уу.